Зөвөлгөө

Наснаас хамаарч эмэгтэй хүний царай төрх өөрчлөгдөнө. Тухайлбал:  

Хорин наснаас эхлэн нүдний орчмын арьс мэдрэмтгий болж анхны үрчлээний шинж тэмдэг илэрч эхэлдэг.

Харин гучин наснаас нүдний эргэн тойронд үрчлээс тогтон, жижиг жижиг үрчлээсүүд нүүрэнд бий  болно. Дөч хүрэхэд харин нүдний орчмын үрчлээс гүнзгий болж тогтохоос гадна үрчлээсүүд ядрах, арьс хуурайших үед улам нэмэгдэж, уруулын эргэн тойронд үрчлээс шинээр үүснэ. Мөн хөл, гарын дотор талын арьс суларч ирдэг. Харин тавин нас шүргэхэд нүүрний хэлбэр зуйван болж өөрчлөгдөн гар, нуруу, нүүрэн дээр толбонууд гарч эхэлдэг. Тавин наснаас эхлэн хөгшрөлтийн үйл явц түргэсдэг тул арьсны уян хатан, толигор байдал амархан алдагддаг.

Тавиас дээш насанд физиологийн шаардлагаар эстроген болон прогестерон зэрэг дааврын ялгаруулалт багасч ирдэг. Ингэснээр арьс уян хатан чанараа алдаж, нөсөө толбо нэмэгдэнэ.  

Энэ бүхэн коллаген, эластин болон гиалуроны хүчил багассантай холбоотой. Харин цэвэршилтийн эхний таван жилд арьс гучин хувийн коллагенаа алддаг аж.

Иймд хөгшөрөлтийн үйл явцыг хүлээх бус харин залуугаасаа арьсаа арчилж байх шаарлагатай.

Юуны түрүүнд нарнаас арьсаа хамгаалах, тэр тусмаа нүдний орчмын арьсыг хамгаалах зорилгоор нарны шил зүүж занших хэрэгтэй. Наргүй бүрхэг байсан ч нарны хэт ягаан туяа агаарт тархаж л байдаг. Иймд нарны хамгаалалттай тос байнга түрхээрэй. 

Хоёрт арьсаа байнга чийгшүүлж бай. Чийгшил сайтай арьс үрчлээс суух нь бага байдаг юм. Арьсны чийгшил нь орчин, цаг агаар, нас гээд олон хүчин зүйлээс хамаарна. Иймд чийгшүүлэх арчилгааг тогтмол хийж байх шаардлагатай .

Гуравт нүдний эргэн тойрон, уруулын хүрээ орчмын эмзэг хэсгүүдэд онцгой анхаарал тавь. Ялангуяа 35 – 40 насанд байнгын арчилгаа шаардлагатай байдаг юм.

Үүний  тулд жилд хэд хэдэн удаа пилинг, тэжээлийн маск түрхүүлж, иллэг хийлгэж бай. Үүнийг салонд эсвэл гэрийн нөхцөлд ч хийж болно. 

Нар, жирэмсэн, цэвэршилт гээд олон шалтгаанаас болж арьсанд нөсөө толбо үүсдэг. Нарны үйлчлэл болон наснаас шалтгаалсан толбыг арилгахад илүү удаан эмчилгээ шаардагддаг бөгөөд зарим тохиолдолд мэс ажилбар, лазерын эмчилгээ хийх хэрэгтэй болдог.

Үүнээс гадна ардын уламжлалт жороор гоо сайхны арчилгаа хийхэд муугүй үр дүн үзүүлдэг юм. Мөн архаг суурь өвчинг анагаах шаардлагатай.  

news.mn

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Тооллого

Архив