Дизайнер Ганаа этгээд хийцтэй загвар зохиох дуртай


Ганаа аль Сургууль хэзээ төгссөн бэ?

Би 2007 онд анх Монголжингоог Төгсөөд одоо ТИС магистараар сурч байгаа.

Яагаад дизайнер болохоор шийдсэн юм монголд дизайнерын мэрэгжил ашигтай байж чадах уу?

Би бүр багаасаа л өөртөө ээжийнхээ том хувцасуудыг хасаад тааруулаад өмөсчихдөг ер хэрэндээ их загварлаг хувцалах дуртай байсан тийм болохоор яг хүссэн загварийн хувцасаа өөрөө хийгээд өмсчихдөг байсан. Одоо бодохоор тэр нь ямар л юм байсан болдоо хааяа бодохоор инээд хүдэг юм гараараа өөрөө эсгээд оёсон юм ямар л олигтой юм байв гэж санаагаараа хайчлаал оёоол .........

Өөрийн чинь гарагсан загварийг харахаар гар ажиллагаа их орсон их этгээд загварууд байх юм?

Би бусдаас өвөрмөц содон загвар гаргах дуртай, тэгж байж л би энэ хувцасны загварыг гаргасан гэнэ биз дээ зарим нэг нь ямар ч загвар гаргаад сэтгээгүй нэг бүтээл хийчээд би энэ хувцасны загварыг гаргасан гээд яриад байгааг би ерөөсөө ойлгодоггүй жишээлбэл манай монголын хамгийн том тэмцээн болох гоёл дээр тийм загвар зөндөө байдаг.Миний бодолоор шоу бол жинхэн шоу байх хэрэгтэй этгээд содон хийцтэй шинлэг загваруудийг гаргах хэрэгтэй тэгэхгүй зүгээр нэг дэлгүүрийн лангуу, хаа сайгүй байдаг загварийн хувцасуудийг хийчээл ямар ч сонирхолгүй ш дээ тийм болохоор би сонин содон юм хийе гэж боддогийн үүнийг ойлгох хүн ч бий ойлгохгүй хүн бас байгаа л даа.

Ганаа Залуу Дизайнеруудын холбоо байгуулсан гэсэн энэ талаараа танилцуулаач?

Монголын дизайнеруудын холбоо гэж монголд ганцхан л байдаг тэр нь жилд ганц өвлийн гоёл гэж дизайнеруудын дунд ганц л уралдаан зохион байгуулдаг. Гэхдээ дизайнеруудаасаа илүү загвар өмсөгчидөө илүү анхаараад байдаг. Тийм болохоор би монголынхоо бүх дизайнерүүдийг дэмжиж хамтадаа дизайн урлагаа хөгжүүлье гэсэн үүднээс бас сүүлийн үед манайхан хэтэрхий энэ ч брэнд гэж их хошуурдаг болж ягаад бид заавал гадны улсад хөрөнгө оруулж гадаадыг дэмжих гэж бид хамтарч байгаад монголоосоо дэлхийд алдартай брэнд гаргийлдаа манайхан чадыш дээ тийм болохоор манайд ирж нэгдэхийг хүсэж байна.

Тэгэхээр гадагшаа ямар нэг байдлаар гаргана гэсэн үг үү? ер нь өөр ямар үйл ажиллагаа явуулах уу

Гадагшаа манай гадаад харилцаа харицаад эхэлцэн байгаа ер нь гадны том шоунуудад оролцох боломжтой юм билээ. Бас улирал бүр дизайнеруудынхаа дунд шоу зохион байгуулж тэр загваруудаар нь үзэсгэлэн гаргаж байна.Тэр нь уг дизайнераа дэмжиж олонд таниулах зорилогоор.

Манай монголчууд ер нь монголд үйлдвэрлэсэн хувцасыг нээх авдаггүй гадны үнэтэй брэнд хөөдөг ер нь арай боломж муутай нь дотоодод үйлдвэрлэсэн хувцас авахын энэ тал дээр ямар бодолтой байна.

Харин тийм би тэр асуудалийг л шийдэхийг хүсээд байгаа юм. Гэхдээ боломжтой хүн бүр л гайгүй хувцалахыг бодышдээ манайхан тэдны санаанд нийцсэн юм хийж чадахгүй байгаа ч юм билүү үнэхээр гоё бүтээлүүд хийвэл адилхан л бүгд аваншдээ.

Одоо энэ жилийн гоёлд орох уу?

 Оролгүй яхав жилд ганцхан болдог тэмцээн шүү дээ тийм болохоор би тэсэн ядан хүлээдэг одооноос бэлдээд эхэлцэн байгаа. Шинэ жил ирж байгаа болохоор ихэвчлэн гоёлийн даашинз голдуу байгаа.

За баярлалаа.

Ганаагийн уралсан хувцаснуудаас толилуулж байна.
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
anna (зочин)

amjilt xvsie goy egch shvv

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Тооллого

Архив