Загварын акулуудын логоны түүх

Загварын акулуудын логоны түүх 

 хариулттай
Загвар сонирхдог хүн бүр алдартай брэндүүдийн логоог хараад энэ тэрнийх байна гэж таньдаг шүү дээ. Гэхдээ бид түүний үүсэл цаад нарийн учрыг нь мэддэггүй шүү дээ. Ингээд бүгдээрээ хамтдаа зарим логоны түүх болоод далд утгатай танилцацгаая.

Lacoste бол маш олон жилийн түүхтэй, нэр хүнд сайтай брэнд билээ. Тэдний логон дээр байдаг нарийхан ногоон матарыг тэдний хувцас загварт дуртай хүн бүр мэднэ шүү дээ. 1933 Jean Rene Lacoste компаниа байгуулчихаад хамгийн анх теннисний подволакийн хийж байсан ба тэр теннисийн спортод Иатар нэрээрээ алдартай байсан. Түүний нэг найз санамсаргүй зүгээр тоглоом болгоод матар зурж өгсөн нь тус брэндийн лого болсон байна.









Fendi 2 тийш харж өөд өөдөөсөө байрласан F үсэг нь заримдаа та нарт эвлүүлдэг тоглоом шиг санагддаг уу? Ерөнхийдөө тус брэндийн нууцлаг таашгүй байдлыг илэрхийлсэн уг логоог Karl Lagerfeld нь Edward болон Adele Fend нарт зохиож өгжээ. Энэ нь ч тэдэнд таалагдаж одоо тэдний бүх коллекцийг тамгалж байна.





Chanel-н 2 С үэсэг эсрэг тийш харж хагас нийлсэн лого нь хамгийн анх загварын ертөнцөд 1925 онд тэдний Chanel #5 үнэртэй усаар танигдсан. Түүхэндээ 2 төрлийн лого хэрэглэж байсан уг брэндийн эхний лого нь Mikhail Vrubel-н хувийн таних тэмдэг болж байсан 2 ширхэг морьны тах байв. Энэхүү хөндлөн 2 морьны тах нь амжилт болон азын бэлэг тэмдэг хэмээгддэг байв. Ямартаа ч бид энэ алдартай логоог Францын загварын ордныг үндэслэгч Coco Chanel-н эхний үсгүүд гэж боддог шүү дээ. Ингээд бодол чинь бага зэрэг өөр болсон байх гэж итгэж байна.







Calvin Klein 1942 оны 11-19-нд нээлтээ хийж байсан ба тэр үед уг лого ч бий болсон. Гэхдээ эхэндээ тийм ч их ашиглагддаггүй байжээ. CK 2 үсэг нь брэндийг илэрхийлж чадах бусдад таниулахад амар хялбар байсан учраас бидэнд ч мөн маш сайн хоногшиж чадсан билээ. Хар өнгийн лого нь Haute Couture стилийн хувцасан дээр хэрэглэгддэг бол цагаан нь спорт хувцасаанд харин саарал нь энгийн чөлөөт хувцасанд хэрэглэгддэг юм байна.







Hermиs бол өндөр зиндаанийханд зориулсан классик стилийн брэнд. Тиймдээ ч тэд язгууртныш илэрхийлэх морин тэргийг логондоо хийж өгсөн нь цаанаа бас нарийн учиртай. Тэд сүйх тэргийг хараад уг брэнд хэр удаан оршин тогтнож баячуудыг хувцасласанаа бас илэрхийлэх гэсэн хэрэг.







Burberry Prorsum тэдний түүх 1856 онд Thomas Burberry анхны дэлгүүрээ нээснээс эхэлжээ. Тэд анхлан ус нэьтэрдэггүй материалаар цэргүүдэд цув гадуур хувцас хийж өгдөг байсан. 1901 он гэхэд тэд өөрсдийн логоо болоод хувцасаараа чамгүй алдартай болсон байсан. Тэдний логон дээр хуяг дуулгатай морин цэрэг тэдний нэртэй тугийг барьсан байдаг нь ийм учиртай билээ. Тиймдээ ч тэдний хувцаснууд цаана нэг тийм эрэлхэг шинжтэй цэргийн өнгө аястай байдаг байх нь.









Versace лого бол Грекийн эртний үлгэр домгийн баатраас сэдэвлэсэн лого бөгөөд Medusa-н дүр төрхийг логогоо болгон сонгон авжээ. 1978 онд Gianni Versace үүнийг зохиосон ба тэрээр нөгөө байдаг л классик дүр төрхөөс татгалзсандаа үүнийг сонгосон гэдэг.







Adidas фирмийн үүсгэн байгуулагчийг Adolf Dassler гэдэг байжээ.1949 онд уг фирмийг үндэслэгч өөрийн нэрний эхний үеэс Adi-г хоёр дах үеэс Das хэмээх үеийг авч Adidasгэж нэрлэсэн түүхтэй юм.Харин Adidas –ын логоны учир нь Adolf Dassler 3 хүүтэй болохоор тэднийгээ төлөөлүүлэн 3 зураас эсвэл 3 дэлбээ бүхий логог зохиолгосон гэдэг.Ташуу 3 зураас нь 3 хүү насныхаа эрэмбээр байгаа санааг илэрхийлжээ. Adidas хэмээх нэрийг “All Day I Dream About Sports” буюу “Бүхий л өдрийн туршид би зөвхөн спортын тухай л мөрөөддөг” гэсэн хэлцийн эхний үсгүүдийн нийлэмж ч гэж үзэх хүмүүс цөөнгүй байжээ.







start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
чимэгээ (зочин)

nadad heregtei medeelel bn
towch buguud todorhoi bichsen n taalagdlaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Тооллого

Архив